УИХ-ын дарга М.Энхболд ОХУ-г зорилоо. Тэрээр өнөөдрөөс албан ёсоор айлчлалаа эхлүүлж байгаа бөгөөд айлчлалынхаа хүрээнд ОХУ-ын Төрийн дум, Холбооны зөвлөл болон "Единая Россия" намын удирдлагуудтай уулзах аж. Энэ үеэрээ тодорхой салбаруудад хамтын ажиллагаагаа улам өргөжүүлнэ гэж эх сурвалж мэдээллээ.
Манай улс ОХУ-тай хамтын ажиллагаагаа нэлээд эрчимжүүлж буй нь харагдаж байна. Өчигдөр л гэхэд Монгол-ОХУ-ын Засгийн газар хоорондын комиссын хуралдаан манай улсад болсон нь үүнийг нотолно. Дашрамд дурдахад, УИХ-ын даргын энэ удаагийн гадаад айлчлал ОХУ-аар дуусахгүй гэж эх сурвалж хэллээ. ОХУ-д айлчилсны дараа тэндээсээ Арабын нэгдсэн Эмират улс болон өөр бусад хэд хэдэн улсад айлчилж магадгүй аж.
УИХ-ын дарга М.Энхболд ОХУ-ыг зорив.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?






61