Хийжүүлсэн ундаа байнга хэрэглэх нь зүрхний дутагдалд орох эрсдлийг нэмэгдүүлдэг

хийжүүлсэн ундаа зурган илэрцүүд

Хийжүүлсэн ундаа байнга хэрэглэх нь чихрийн шижин өвчтэй болох цаашлаад даралт, зүрхний дутагдалд  орох  эрсдлийг нэмэгдүүлж өгдөг хэмээн  Өмнөд  Африкийн бүгд найрамдах улс дахь Стелленбоссийн их сургуулийн эрдэмтэд  дүгнэсэн байна. Энэ тухай Daily Mail.  Мэдээлснийг  Риа новости  дамжуулж  байна. 

Ер нь  бол  хийжүүлсэн  ундаа  хэт сахарын  агууламж өндөртэй муу гэдгийг мэргэжилтнүүд  өмнө нь ч  анхааруулж ирсэн. Гэхдээ энд  анхаарвал  зохих хэд хэдэн баримтууд  дэлгэсэн  байна. тухайлбал  0,33 литрийн хийжүүлсэн  ундаанд  39 гр сахар  агуулагддаг  нь  том хүний  өдөрт  авбал  зохих  сахрын хэмжээнээс  даруй 14  граммаар  их гэсэн  үг  юм байна. 

Сахрын  их хэрэглээ  нь  зүрх,  судасны өвчин, чихрийн шижингээс гадна  бодисын солилцоог удаашруулж улмаар  таргалах шалтгаан  болдог байна.  Эрдэмтэд  7 хоногт  5 удаа  хийжүүлсэн  ундаа уудаг хүмүүсийн  эрүүл мэндэд  ажиглалт  судалгаа хийсний үр дүнд ийм дүгнэлт гаргасан байна.  Мөн  сахарын хэрэглээ  нь ихэссэнээс нүүрс устөрөгчийн солилцоо муудаж  болон артерийн судасны  хана  зузаарах гэх  мэт асуудал үүсдэгийг  баталж байна. 

НҮБ-ын  мэдээгээр  үүнээс болж  жилдээ  19 сая хүн  амь насаа алддагыг ч энд тэмдэглэсэн байна. Тиймээс хүүхдүүд гэлтгүй томчууд  ч хийжүүлсэн ундааны хэт их хэрэглээгээ  бууруулах  хэрэгтэйг  зөвлөж байна.
 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an Report.mn post Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
6130