Шөнийн захын ХААН банкинд зэвсэглэсэн этгээдүүд халджээ

Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутагт орших “Шөнийн зах” буюу “Night plaza” худалдааны төвд байрлах ХААН банкинд өнөөдөр 19.20 цагийн орчимд галт зэвсэгтэй гурван этгээд дайран оржээ.

Хэргийн талаар мэдээлэл авсан цагдаагийнхан уг төв орчмыг яаралтай хамгаалалтад авч, хэргийн газарт шалгалт хийсэн байна. Хэргийн газарт цагдаагийнхнаас гадна тусгайгийнхан ажиллажээ. 

Банкинд зэвсэглэсэн этгээдүүд халдсан ч хүний амь нас эрсдээгүй, мөн, мөнгө дээрэмдээгүй гэдгийг цагдаагийнхан хэлж буй юм.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an Report.mn post Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
6136