Мэргэжлийн сүмогийн дээд зиндаанд барилдаж байсан Монголын бөх Шёотэнро Д.Нямсүрэн хорт хавдар өвчинтэйгөө тэмцэж байна. “Рикиши Кай” буюу сүмо бөхчүүдийн үйлдвэрчний эвлэлийн хсаяхны нэгэн хуралдаан дээр их аварга Хакухо энэ талаар бөхчүүдэд дуулгажээ. Шёотэнро Д.Нямсүрэн хорт хавдартай болсноо өнгөрсөн долдугаар сард мэдсэн гэнэ.
Шёотэнро нь мэргэжлийн сүмогийн дээд зиндаанд 25 тэмцээн барилдсан бөгөөд өнгөрсөн наймдугаар сард сүмогийн дасгалжуулагч болох эрх авсан юм.