УИХ-ын чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаан 11 цагт эхэллээ. Хуралдаанаар Монгол Улсын 2017 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангийн 2017 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулиудад тавьсан Монгол Улсын Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэж эхэллээ.
Энэ үеэр Ерөнхийлөгч Х.Баттулга "Ч.Хүрэлбатаар дээр онцгой нөхцөл байгаа. Би Их хуралд гурван удаа сууж байсан. Бүтээн байгуулалт, бизнесийг тэлэх бодлого явуулаад бүлэглэлд ялагддаг. Үүний төлөөлөл Сангийн яамны сайд болж байгаад хамармсаад хориг тавьсан юм.
Төрийн албан хаагчдад олгох 300 мянган төгрөг бас л харамсмаар шийдвэр. Хүүхдийн мөнгөнөөс бусад халамжийн бодлогоос бид татгалзах ёстой. 55 тэрбум гэдэг их мөнгө шүү дээ. Энэ мөнгөөр цэцэрлэг барьж, ажлын байр бий болгох нь зөв. Бид дахиад л чөтгөрийн тойрог руу орлоо.
Өмнө нь Тавантолгойг үнэгүй авахыг оролдсон бүлэг дахиад босоод ирлээ. УИХ-ын дэд даргын томилгоогоо эргэж хараач ээ.
Хэдхэн гэр бүл уул уурхайгаар баяжсан, бүгдийг атгачихсан. Одоо яамд руу орж байна. Ийм тодорхой болчихсон учраас хоёр хориг тавьсан.
Үндэсний аюулгүй байдлын зөвлөл хуралдана. Өргөн хүрээтэй хуралдана. Хаалттай хурлыг оноос өмнө зарлана. Үүний наана МАН их хурлаа хийх байх. Хоригийг бас УИХ дээрээ яриач ээ гэж хүсэх гэсэн юм. Буруу шийдвэр гаргасан шүү Ч.Хүрэлбаатар аа" гэлээ.