Дотоодод борлуулж буй ЖИМСНИЙ 60 хувийг Азийн орнуудаас ИМПОРТОЛЖ байна

Гаалийн ерөнхий газрын мэдээллээр оны эхний 10 сарын байдлаар жимс жимсгэний импортын хэмжээ 13 мянган тонн болж буурсан ч ам.долларын ханшийн өөрчлөлтийн улмаас үнийн дүн өссөн байна.

Arslan.mn

Импортын жимсний 70 хувийг алим, лийр эзэлж байгаа юм. Дотоодын зах зээлд худалдаалагдаж байгаа жимсний 60 хувийг Азийн орнуудаас импортолж байгааг "Home Plaza" дэлгүүр мэдээллээ. Үүний 70 хувийг БНСУ-аас оруулж ирдэг жимс эзэлж байна. Тус компани энэ оны эхний 10 сарын байдлаар 150 тонн жимс импортолсон нь өнгөрсөн оныхоос хоёр дахин өссөн дүн болжээ. Импортын жимсний хувьд 9-12 дугаар сард хамгийн эрэлттэй байдаг аж. Харин үнийн хувь 10 кг жинтэй нэг ширхэг Солонгос тарвас 100 мянга гаруй төгрөгийн үнэтэй байгаа нь хамгийн өндөр дүн юм. "HUB" хүнсний дэлгүүрт химийн бордоогүй тарьж ургуулсан Америк жимсний үнэ өндөр байдаг талаар мэдээлсэн. Тухайлбал тээврийн зардал нэмэгдээд нэг кг алим 10 мянгаас дээш үнэтэй байна. Мөн Европын орнуудаас жимс импортолдог "Алтанхалбага" компани оны эхний 10 сард 16.4 сая ам.долларын жимс зах зээлд нийлүүлжээ. Борлуулалтынх нь хэмжээ энэ онд 40 хувийн өсөлттэй байгааг мэдээлсэн юм.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an Report.mn post Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
6235