Сирийн Засгийн газар болон засгийн газрыг эсэргүүцэгч хүчнийхэнд энхийн хэлэлцээнд оролцохыг уриалсан агуулга бүхий хамтарсан мэдэгдлийг ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин, АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп нар гаргажээ.
Хамтарсан мэдэгдэлд “Лалын босогчдын “Лалын улс” бүлэглэлийг дарж авахын тулд ОХУ болон АНУ хамтын ажиллагаагаа бэхжүүлэх болно” гээд, энэ сарын сүүлчээр Швейцарийн Женев хотноо болох Сирийн асуудлаарх яриа хэлэлцээнд оролцохыг Сирийн Ерөнхийлөгч Башар Аль Асадын Засгийн газар болон босогчдын бүлэглэлүүдэд уриалсан байна.