Дэлхийн хамгийн баян гурван ГЭР БҮЛ

Амазон компанийг үүсгэн байгуулагч Жефф Безос гэргий Маккензи Безос хоёр дэлхийн хамгийн баян гэр бүлийн жагсаалтын нэгдүгээрт орсон байна.

Энэ талаарх судалгааг бизнес Инсайдер сэтгүүл гаргасан бөгөөд тэд 94,4 тэрбум америк долларын хөрөнгөөрөө ийнхүү бичигдсэн байна. Түүнийг дэлхийн олон улсад хамгийн их төдийгүй томоохон хэмжээний интернет худалдааны “Амазон” дэлгүүрийг үүсгэн байгуулсан гэдгээр нь илүү таних билээ.

Тэрээр өөрийн эхнэр Маккензи Безостойгоо 24 настайдаа танилцаж хуримаа хийсэн юм байна. Жефф Безос өөрийн эхнэртэйгээ хамт нэгэн хөрөнгө оруулалтын байгууллагад ажилладаг байсан ч ажлаасаа халагдсан юм. Үүний дараагаар “Амазон” гэгч шинэ салбар, томоохон компанийн үйл ажиллагааг эхлүүлж байжээ.






Харин хоёрдугаар байранд Майкрософтыг үндэслэгч Билл Гейтс эхнэр Мелинда Гейтс нар 89,6 тэрбум америк долларын хөрөнгөөрөө жагссан байна.

Гэхдээ олон улсын судлаачид Билл Гейтсийг дэлхийн хамгийн баян чинээлэг хүн хэмээн үздэг юм. Бүр Жефф Безосоос ч илүү хөрөнгөтэй хүн хэмээн тооцдог. Учир нь тэрбумтан Билл Гейтс жил бүр олон зуун сая америк долларыг уламжлал болгон буяны сайн үйлсэд хандивладаг юм байна. Хэдийгээр олон зуун сая долларыг хандивласаар байгаа ч тэргүүн баячуудын хоёрдугаарт нэг бус удаа бичигдэнэ гэдэг түүнийг хэр баян болохыг илтгэж байгаа юм.

Хэрэв тэрээр буяны санд их хэмжээний хөрөнгө санхүүжилт хандивладаггүй байсан бол түүнийг гүйцэх хөрөнгөтэй баян чинээлэг хүн бараг байхгүй гэж олон улсад хэвлэл мэдээллийн хэрэгслээр гол сэдвээ болгон ярьдаг юм.



Жагсаалтын 3 дугаарт 74,2 тэрбум америк долларын хөрөнгөтэй Фейсбүүкийг үндэслэгч Марк Цукерберг, эхнэр Присцилла Чан нар эрэмблэгджээ.

Дэлхийн хамгийн баян төдийгүй хамгийн залуу тэрбумтан гэр бүлийн хоёр 2012 онд гэрлэж хуримаа хийсэн юм байна. Приссцилла Чан Марк Цукербергийг хэн ч танихгүй оюутны дотуур байранд амьдардаг байхад нь л танилцаж үерхэж эхэлсэн юм.






ФОТО

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an Report.mn post Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
1
Like an Report.mn post
Like an Report.mn post
6283