Филиппины Ерөнхийлөгч Родриго Дутерте АНУ-ын Ерөнхийлөгчийн хүсэлтээр дуулж өгчээ. Филиппины нийслэл Манилад эхэлсэн АСЕА-ны 31 дэх удаагийн дээд хэмжээний уулзалтанд оролцогчдын оройн зоог барих үеэр Ерөнхийлөгч Р.Дутерте “Ikaw” буюу “Чи” хэмээх дууг дуулж сонирхуулсан байна. Улсынхаа алдарт поп дуучин Пилита Корралестай хамтран дуулсныхаа дараа Р.Дутерте “АНУ-ын Зэвсэгт хүчний Ерөнхий командлагчийн тушаалаар чадан ядан дууллаа” хэмээн хэлсэн байна.
ФОТО