ХӨГЖЛИЙН БАНКНЫ УДИРДЛАГУУДЫГ ШИНЭЧИЛЖЭЭ

Хөгжлийн банкны ТУЗ-ийн дарга болон гүйцэтгэх захирлуудыг өөрчилжээ. 

Тодруулбал тус банкны ТУЗ-ийн дарга Б.Шинэбаатарыг үүрэгт ажлаас нь чөлөөлж, ЗГХЭГ-ын дэд даргаар ажиллаж байсан  Б.Даажамбыг томилсон бол гүйцэтгэх захирал Н.Мөнхбатыг чөлөөлж, Б.Батбаярыг томилжээ. 

Засгийн газрын энэ сарын 17-ны хуралдаанаар Хөгжлийн банкны үйл ажиллагаанд шалгалт хийх Ажлын хэсэг байгуулсан. Уг ажлын хэсэг Хөгжлийн банк байгуулагдсанаас хойш үйл ажиллагаа, санхүүжилтийн эх үүсвэр, зарцуулалт, төслийн сонгон шалгаруулалт, төслийн хэрэгжилтэд хяналт тавих юм. Шалгалтын дүн болон цаашид авах арга хэмжээний талаарх саналыг есдүгээр сарын 10-ны дотор Засгийн газарт танилцуулах юм байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an Report.mn post Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
644