
Удахгүй ээж болох гэж байгаа ээжүүд, бага насны хүүхдүүд гээд хуурай ханиалгаад байгаа бүхий л насныхан үүнийг хийгээд уугаад үзээрэй
Орц:
- Жижиг ягаан сонгино 4-5ш /ягаан сонгино ааг ихтэй байдаг. Өөр сонгино байж болно/
- Сармис 4-5 хумс /жижиг, том/
- Зөгийн бал 100гр

Хийх заавар:
-Сонгино сармисаа арилгаж угаагаад, жижиглэн хэрчинэ.
-Хэрчсэн сонгино сармисаа тагтай жижиг саванд хольж хийгээд дээрээс нь зөгийн балаа хийгээд хонуулна. Дарах хугацаа 8-12цаг байхад л хангалттай.
-Дараа нь сонгино сармисаа шүүж хаяад зөгийн балан хандаа ялгаж авна.
-Шүүж авсан хандаа тасалгааны хэмд хадгалаарай.
Хэрэглэх заавар:
- Хүүхдэд өдөрт 2-3удаа цайны халбагаар уулгана.
- Том хүн өдөрт 3-4 удаа том халбагаар ууна.
Миний эрүүл мэнд хуудас