М.Энхболд: Манай намын өмнө тулгарч байгаа асуудлыг шийдэж чадна гэдэгт итгэлтэй байна

Arslan.mn

МАН-ын XVIII Их хуралд тус намын дарга М.Энхболд улс төрийн илтгэлээ танилцуулахын өмнө хурлыг нээж хэлсэн үгэндээ "Манай намын их хуралд олон улcын дипломат төлөөлөгчийн газар, Элчин сайдын яамдын төлөөлөл амжилт хүссэн. Энэ үе бол манай намын хөгжил цэцэглэлтийн түүхэн цаг. Энэ их хурал манай намын өмнө тулгарч байгаа асуудлыг бүрэн шийдэж чадна гэдэгт итгэлтэй байна. Өмнөө тавьсан зорилгоо биелүүлэх хурал болно гэдэгт итгэл төгс байна" гэлээ.

Үүний дараа XXVIII их хурлыг даргалах есөн хүнийг баталлаа. Өчигдөр тус намын их хуралд оролцож буй төлөөлөгчдийн ахлагч нартай намын дарга, ерөнхий нарийн бичгийн дарга нар уулзаж, их хурлыг даргалах есөн хүнийг сонгосон байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an Report.mn post Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
6575