Үнэт цаасны зах зээлийн үнэлгээ өмнөх оноос 9.9 хувиар өсчээ

Үнэт цаасны зах зээлийн үнэлгээ 1,387.7 тэрбум төгрөгт хүрсэн нь өмнөх оноос 125.2 тэрбум төгрөг буюу 9.9 хувиар өсчээ.

Энэ оны III улирлын байдлаар үнэт цаасны зах зээлийн үнэлгээ 1,387.7 тэрбум төгрөгт хүрсэн нь өмнөх оноос 125.2 тэрбум төгрөг буюу 9.9 хувиар өсчээ. 

Энэ өсөлтөд  “Монгол шуудан” ХК, “МИК Холдинг” ХХК-ийн нэмж болон олон нийтэд үнэт цаасаа гаргасан нь голлох нөлөөг үзүүлсэн байна.

Хөрвөх чадварын түвшин энэ улирлын байдлаар 2.8 хувьтай байгаа нь бүртгэлтэй компаниудын хувьцааны төвлөрөл өндөр, шинэ бүтээгдэхүүн, үйлчилгээний нийлүүлэлт хомс, хувьцааны арилжааны хэмжээ хангалтгүй байгаагаас шалтгаалжээ. 

Тухайлбал хөрвөх чадвар 2.8 хувь байгаа нь нийт хувьцааны 3 орчим хувь нь хөрөнгийн биржээр арилжаалагдаж байгаа буюу хувьцаат компаниудын хувьцааны төвлөрөл хэт өндөр байгааг харуулж байна.

Хөрвөх чадварыг тооцоход хамгийн их ашиглагддаг, хялбар үзүүлэлт бол арилжааны нийт  хэмжээг зах зээлийн нийт үнэлгээнд харьцуулсан харьцаа /stockmarket turnover ratio/ буюу зах зээлийн эргэлтийн харьцаа юм.

Энэхүү үзүүлэлт нь үнэт цаас хэр олон удаа хөрөнгө оруулагчийн гар дамжин арилжаалагдсаныг харуулдаг үзүүлэлт юм. 

Зах зээлийн эргэлтийн харьцаа өндөр байх тусам зах зээл үр ашигтай байгааг харуулах бөгөөд бага байх тусам зах зээл үр ашиггүй зогсонги байгааг илэрхийлдэг. 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an Report.mn post Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
659