“ГУРВАН ГАЛ“-ыг гутлаар БОСГОСОН эр

Гурван гал трейд гутлын наймаагаар боссоныг мэдэх үү. Ганзагын наймааны эрин үед Г. Лхагвасүрэн Польшоос гутал импортолсноор салбарт бүрт салаалсан бизнесийнх нь суурь тавигдсан гэж байгаа. Арилжаа хийх арга ухааныг өвөөгөөсөө өвлөсөн тэрээр айлын ганц хүү. Оюутан ахуйдаа эхнэртэйгээ танилцаж ид бужигнуулдаг насандаа хүүхэдтэй болсон юм билээ. Залуухан аав гэр бүлээ авч явахын тулд өмд, цамц хүртэл оёж зардаг байсан түүхтэй. Одоо бол захирал сэтэргүй хүн эднийхэнд байхгүй гэж мэд.

“Морины хишиг” ХХК-ийг аав Ц.Ганхуяг нь захирдаг бол “Шарга” худалдааны төв болон “Nord” гутлын дэлгүүр ээж Б.Сожилмаагийнх нь. Мөн 3, 4 хорооллын “1000-н нэрийн бараа” дэлгүүрийг худалдаж аваад “10.000-н нэрийн бараа” болгож ээждээ даатгасан. Харин эгч Г.Пүрэвсүрэн нь “Гурван гал” эмнэлгээ удирдаад 7 –н жил болж буй. Бас болоогүй, “чөтгөрийн бага адтай” гэгчээр Лондонд бизнесийн чиглэлээр сургууль төгссөн Г.Лхагвасүрэнгийн охин Пүрэвсүрэн аль хэдийн гэр бүл зохиож, Солонгосын “Nature Republic”-ийн Монгол дахь албан ёсны салбарын захирлаар ажиллаж буй. “Гурван гал”-ынхны цол гуншинг дурдвал ийм байна. Нээрэн анзаарсан бол бүгд шахам “сүрэн” нэртэй байгаа биз. Энэ нь “ сахиус” гэсэн утгатай төвд үг. 

Эх сурвалж: СОРОНЗ сэтгүүл

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an Report.mn post Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
6607