Монголбанк мөнгөний бодлогын хүүг 14 хувь болгон буурууллаа

Монголбанкны Мөнгөний бодлогын зөвлөл хуралдаж, мөнгөний бодлогын хүүг нэг нэгжээр буюу 14 хувь болгож бууруулжээ. Төв банк өнгөрсөн наймдугаар сард бодлогын хүүгээ 11.5 хувиас 4.5 хувиар нэмж, 15 хувь хүргэсэн юм.

Ингэснээр төгрөгийн уналтыг ззогсоож, ам.долларын өсөлтийг тогтворжуулна гэж тайлбарлаж байсан юм. Тэгвэл Мөнгөний бодлогын зөвлөлийн өнөөдрийн хурлаар 14 хувь болгож бууруулсан нь эдийн засагт эерэг нөлөө үзүүлнэ гэж үзэж байгаа аж. Мөнгөний бодлогын хүүг зөвхөн Монголбанк бууруулж байгаа зүйл биш дэлхийн улс орнууд ч гэсэн мөнгөний бодлогын хүүгээ бууруулах жишиг барьж байгаа. Тиймээс бид олон талын судалгаа, шинжилгээг үндэслэн бодлогын хүүг бууруулж байгаа гэж Монголбанкны ерөнхийлөгч Н.Баяртсайхан хэлсэн юм.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an Report.mn post Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
661