Англи хэлтэй маркетеруудад л байдаг 10 БОЛОМЖ

Arslan.mn

Хэлтэй бол хөлтэй гэдэг. Маркетеруудын хувьд ч адилхан. Энэ нийтлэлээрээ англи хэл сайтай бол ямар боломжууд бий талаар өөрийн бодлыг хуваалцья.

 

1. Маркетингийн ном бүтээлүүд

 

Маркетингийн гэлтгүй бизнес, менежментийн хамгийн сайн номнууд англи хэл дээр бий. Котлерын маркетингийн удирдлагаас эхлээд сайн бүтээлүүд монгол хэл рүү орчуулагдан гарч буй хэдий ч тун цөөн.

 

Сүүлийн жилүүдэд бичигдсэн сонирхолтой бүтээлүүдээс дурдвал:

 

 

2. Маркетингийн онлайн курсууд

 

Онлайн курсууд миний хувьд өөрийн 20 настай сурч байсан үеэсээ ч илүү үр дүнтэй суралцах боломжийг олгодог. Сүүлийн 4 жилд Coursera, edX, Udemy, Udacity, HubSpot Academy, Linkedin Learning зэрэг сайтуудаас 30 шахам онлайн сургалтуудад хамрагдсан маань менежмент, манлайлал, стратеги, санхүү, маркетинг, борлуулалтын мэдлэг олж авах, бизнесээ удирдахад төдийгүй өөрийн сургалтуудыг хийхэд ч үндэс суурь нь болдог.

 

ХОЛБООТОЙ: Би хэрхэн сурч хөгждөг вэ?

 

ХОЛБООТОЙ: Маркетингд хэрхэн онлайнаар үнэгүй суралцах вэ?

 

3. Подкаст нэвтрүүлгүүд

 

Podcast, SoundCloud зэргээр маркетингийн нэвтрүүлгүүдээр экспертүүдийн ярилцлага, зөвлөгөөнүүдийг сонсох нь хөгжлөөс хоцрохгүй байхад тусалдаг. Миний сонсдог зарим подкастууд гэвэл:

 

  1. The Convince & Convert Podcasts.
  2. Garyvee.
  3. The HubCast Podcast.
  4. Online Marketing Made Easy Podcast - Amy Porterfield.

 

Подкаст нэвтрүүлгүүдийг замын түгжрээнд сонсоход тун тохиромжтой байдаг.

 

4. Маркетингийн програм хангамжууд

 

Үүлэн тооцоололд суурилсан маркетингийн програм хангамжууд борооны дараах мөөг мэт олон болсон. Дагаад үнэ нь ч хямдарсан. Хэрэглэхэд ч хялбар эдгээр шийдлүүд туршилтын эсвэл үнэгүй хувилбаруудтай байх нь олонтоо. Маркетингийн үнэгүй атлаа сайн 10 програм нийтлэлдээ заримаас нь танилцуулж байсан.

 

g2crowd.com сайтаас маркетинг, борлуулалтын програм хангамжуудыг судалж болдог. Хэрэглэгчдийн үнэлгээнд суурилдаг тул сонголт хийж туршихад тусалдаг. Маркетингийн програмууд мэдээж англи хэл дээр байдаг тул хэл хэрэг болно. Гэхдээ байнга ашиглаад байвал Фэйсбүүк хэрэглэдэг шигээ хаана юу байдаг, яах хэрэгтэйг нэг л мэдэхэд сурчихдаг.

 

5. Видео контентууд

 

Youtube дээр маш олон төрлийн маркетингийн мэдлэг чадвар олгосон видео контентууд англи хэл дээр бий. Жишээ нь өнгөрсөн 9 сард болсон Inbound17 маркетингийн конференцэд нийт 21,400 хүн оролцсон. Та энд дарж уг конференцийн илтгэлүүдээс үзэх боломжтой.

 

6. Маркетингийн блог, нийтлэлүүд

 

Маркетингийн блогууд унших нь экспертүүд байнга суралцах, шинэ зүйлсээс хоцрохгүй байхад тусалдаг. Тогтмол уншдаг зарим блогууд гэвэл:

 

  • Convince and Convert. Контент маркетингийн маш сайн блог.
  • HubSpot Blog. Инбаунд маркетингийн гол блог.
  • John Loomer. Фэйсбүүк маркетингийн зөвлөмжүүдийг эндээс уншдаг.
  • Bluleadz Blog. Инбаунд маркетингийн маш сайн блог.

 

7. Вэбинар, шууд нэвтрүүлэг

 

Маркетингийн төрөл бүрийн вебинарууд байнга болж байдагт оролцсоноор үнэ төлбөргүйгээр "семинарт" суучих боломж олгодог. Хуучин GoToMeeting, WebEx дээр их хийдэг байсан бол сүүлийн үед Zoom ашиглах нь элбэг болсон байна лээ.

 

Америкт болж буй вебинарууд Монголд шөнийн цагт болж таардгийг үл тооцвол олон зүйлийг олж мэдэж чаддаг. Асуулт асуух, санал сэтгэгдэл хэлэх зэргээр харилцаа үүсгэх боломжтой. 

 

8. Олон улсын хурал, конференц

 

Маркетингийн хурал, конференцэд оролцох нь зардал өндөртэй (хэл ус тааруу бол шууд үргүй зардал болно) хэдий ч "толгой тархиа" сэргээх, шинийг олж мэдэх, бизнесийн харилцаа үүсгэх зэрэг олон давуу талуудтай.

 

Өнгөрсөн 9-р сард Inbound17 маркетингийн конференцэд Монголоос 6 хүн оролцож маркетинг, борлуулалтын болон харилцагчийн үйлчилгээний автоматжуулалт, хиймэл оюун ухаан ба мессенжер бот, дансанд суурилсан маркетинг, сошиал медиа, видео маркетинг, энтрепренершип зэрэг олон сэдвүүдээр дэлхийн тэргүүлэх экспертүүдийн илтгэлүүдтэй танилцсан.

 

9. Илүү олон хүнд хүрэх

 

Linkedin, Medium болон бусад олон сайтуудад англи хэлээр бичиж нийтэлж болох юм. Би одоогоор нийтлэлүүдээ зөвхөн эх хэлээрээ л бичдэг. Гэхдээ ойрын жилүүдэд эх нутгаасаа өөр зах зээлд үйлчилгээгээ хүргэе гэсэн алсын хараа бий тул англи хэл дээр бичиж эхлэхээр төлөвлөж байна.

 

Шинэ мянганы маркетерууд хэлний мэдлэг, боловсрол өндөртэй байх боломж өмнөх үеийнхнээс эрс сайжирсан тул зөвхөн Монголдоо гэлтгүй дэлхийд өнцөг булан буй илүү олон хүмүүст хүрээсэй хэмээн хүсэх байна.

 

10. Бусдын бодол, соёлын ойлгох, өөр өнцгөөс харах чадвар

 

Маркетеруудын өдөр тутмын ажил нь хүмүүст мэдлэг, мэдээлэл, мессеж өгөхтэй шууд холбоотой байдаг. Хүмүүсийн нүдээр аливааг харж чаддаг байх нь энд тусалдаг.

 

Бусдын хэлийг сайн эзэмших нь үгийн баялаг, дүрэм зэргээр хязгаарлагддаггүй. Тэдний соёл, түүх, зан төлөв, ертөнцийг харах өнцгийг ойлгохыг шаарддаг тул хүний энэ ур чадварыг хөгжүүлдэг байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an Report.mn post Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
6661