Эмэгтэй хүн бүр шинэ жил, ямар нэг арга хэмжээнд үдшийн даашинзан дээр онцгой анхаарал хандуулж санаа тавьдаг биз. Загварын олон төрлүүд таныг зөв сонголт хийх боломжийг олгодог. 2017-18 оны шинэ жил баярын үдшийн даашинз энгийн мэт хэрнээ дэгжин, тансаг, сэтгэл татам байна.
Цээж, хүзүү, мөрний хэсэгт анхаарал хандуулах нь үдшийн даашинзны онцлог юм. Цээжний хэсэг, хөхний хэсэг гарсан дур булаам, секси харагдуулах энгэртээ онгорхойтой үдшийн даашинзууд трэнд байна.
Тэгш бус хэлбэрийг ашиглах нь загвар зохион бүтээгчдийн хэрэглэдэг гол хэрэгсэл бөгөөд сонирхолтой загвар үүсгэх төдийгүй биеийн зарим нэг согогийг засах боломжийг олгодог. Нэг мөр гарсан гоёмсог үдшийн даашинзууд трэнд байна.
Дур булаам байдлыг мэдрүүлэх хөхийг тодотгосон загвартай даашинзууд.
Мэдээж үдшийн арга хэмжээнд гялалзаж гэрэлтэх ёстой. Тэгэхээр алтлаг, мөнгөлөг гэх мэт гялалзсан гялтганасан даашинзууд трэнд болж байна.
Сэтгэл татам, дур булаам харагдуулах мөр гарсан даашинз трэнд хэвээр байна.
V хүзүүтэй ханцуйтай, богино ханцуйтай, ханцуйгүй силкэн, хамбан гэх мэт материалтай дэгжин даашинзууд трэнд байна.
Хар даашинзны шинэ варьент буюу гэрэлтсэн, геометрийн элемент гаргасан, торон хар даашинзууд трэнд байх нь.
2017-2018 оны шинэ жил, арга хэмжээний үдшийн классик стилийн урт тансаг, гоёмсог үдшийн даашинзууд дээр том унжсан бөмбөлөгөн дүрстэй ээмэг, загварлаг бүс зүүхийг санал болгож байна.