Хятад, Монгол хоёр улсын соёлын өдрүүд Улаанбаатар хотноо зохион байгуулагдаж байна. Соёлын хамтын ажиллагааны хүрээнд хэд хэдэн ажил зохион байгуулагдаж байгаа бөгөөд өчигдөр Хөгжим Бүжгийн Их Сургууль буюу Консерватор дээр Хятад улсын Шанши мужаас Багшийн их сургууль, Урлагийн их сургуулийн сурагч, багш нар зочиллоо.Тус хоёр сургууль хамтын ажиллагааныхаа хүрээнд олон ажил зохион байгуулж ирсэн бөгөөд ирсэн зочид хүндэтгэлийн тоглолт үзэж, сургуультай танилцан туршлага солилцлоо. Хөгжим Бүжгийн их сургуулийн оюутнууд саяхан Хятад улсын Хайнань мужид нөхөрсөг тоглолт хийгээд иржээ.