Hollywood-ын алдарт жүжигчин Леонардо Ди Каприо 23 настай Герман бүсгүй Лорена Рейэтэй өнгөрсөн наймдугаарт сард үерхэж төд удалгүй салсан юм. Энэ үйл явдлын дараа шинэ хайрын романс үүсгэсэн талаарх мэдээлэл цацагдлаа.
Тодруулбал 43 настай нэрт жүжигчин 22 настай модель Сара Снайдер амрагийн харилцаатай болжээ. Шинэхэн хосууд өнгөрсөн долоо хоногийн Лхагва гаригт New York хотын Estiatorio Milos-д оройн зоогонд орж байгаад папарацичдийн дуранд өртжээ.
Page Six мэдээлснээр “Бид олон хүмүүстэй хамт оройн зоог барьсан. Бид дотны найзууд” гэдгээ хэлжээ. Модель Сара Снайдер нь Hugo Boss, Dolce&Gabbana брендийн нүүр царай болж байсан. Саяхан жүжигчин Вилл Смитын ууган хүү 19 настай Жаден Смиттэй үерхэж байсан.
Эх сурвалж: Ugluu.mn