СҮРЬЕЭ бүрэн ЭДГЭРДЭГ, ҮНЭГҮЙ эмчилдэг

Arslan.mn

Манай улс 1994-2007 онуудад сүрьеэгийн эмийг зөвхөн олон улсын байгууллагын санхүүжилттэй төсөл хөтөлбөрийн шугамаар нийлүүлж байсан бол 2007 оноос сүрьеэгийн нэгдүгээр эгнээний эмийн зардлыг 50-70 хувийг, 2014 оноос 100 хувь, мөн хүүхдийн сүрьеэгийн эмийн зардлыг Засгийн газраас санхүүжүүлж байна. 

Сүрьеэгийн төрлөөс хамаарч эмчилгээний өртөг өөр өөр байдаг аж. Тухайлбал

- Эмэнд мэдрэг сүрьеэгийн эмчилгээ 6-12 сар үргэлжилж, 270 мянган төгрөг байхад 

- Олон эмэнд тэсвэртэй сүрьеэгийн эмчилгээ 24 сар хүртэл үргэлжилж, эмчилгээний горимоос шалтгаалан 9-17 сая төгрөг

- Маш олон эмэнд тэсвэртэй сүрьеэгийн эмчилгээ 24-36 сар үргэлжилж, 40,9 сая төгрөгийн өртөгтэй байна. 

Сүрьеэгийн эмчилгээний хугацаа урт, өртөг өндөртэй, өвчтөнд зовиур шаналгаа ихтэй, удаан хугацааны эмчилгээнд хамрагдахын тулд ажил хөдөлмөр эрхлэх боломжгүй болдог байна. 

Сүүлийн таван жилийн байдлаар сүрьеэгийн улмаас хөдөлмөрийн чадвараа алдсан хүний тоо нэмэгдэж байгаа ба 2011-2015 онд 9684 сүрьеэтэй өвчтөн групт орж, тэдний 90 хувь нь хөдөлмөрийн чадвараа 70-аас дээш хувиар алдсан байна. 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an Report.mn post Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
6786