“Шийдвэр гаргагч нарын оролцоог нэмэгдүүлье“ СҮРЬЕЭГИЙН ҮНДЭСНИЙ сургалт хэлэлцүүлэг ХОЁР ДАХЬ өдрөө үргэлжилж байна

Arslan.mn

“Шийдвэр гаргагч нарын оролцоог нэмэгдүүлье“ СҮРЬЕЭГИЙН ҮНДЭСНИЙ сургалт хэлэлцүүлэг өнөөдөр хоёр дахь өдрөө үргэлжилж байна.

Өнөөдрийн хурлын үеэр ХӨСҮТ-ийн СТСА-ны тархвар судлаач Б.Нямдулам "Сүрьеэгийн халдварын сэргийлэлт, хяналт анхаарах асуудал",

НЭМ-ийн магистр МСТН-ийн гүйцэтгэх захирал Б.Солонго "Олон нийтэд түшиглэсэн сүрьеэгийн тусламж үйлчилгээ" сэдвээр тус тус илтгэл тавих юм.

Үүнээс гадна үдээс хойш хурлын төлөөлөгч нар бүлгээр ажиллаж, бүлгийн ажлын санал, дүгнэлтийг танилцуулснаар хурал өндөрлөх юм байна. 

Arslan.mn

Өчигдөр НЭМ-ийн магистр ХӨСҮТ-ийн СТСА-ны тасгийн эрхлэгч Д.Ганцэцэг "Сүрьеэгийн эмчилгээний үр дүн, тулгамдсан асуудал",

Хуулийн зөвлөх Д.Инжинаш "Сүрьеэгийн талаарх хууль тогтоомжийн хэрэгжилтийн өнөөгийн байдал",

АУ-ны магистр Ц.Ганхүү "МСЭМХ-ны тэргүүн "Монгол улс дөхь сүрьеэгийн сорьц тээвэрлэлтийн байдал, цаашид авах арга хэмжээ"

Arslan.mnНЭМ-ийн магистр, Монголын эрүүл мэндийн үүсгэл ТББ-ын төслийн инженер О.Батбаяр "Харвардын сүрьеэгүй хотууд - Zero TB төслийн танилцуулга",

ХӨСҮТ-ийн СТСА-ны тархвар судлаач Э.Уянга "Орон нутагт эрсдэлт бүлэгт чиглэсэн сүрьеэгийн идэвхитэй илрүүлэлт хийхэд анхаарах асуудал"

АУ-ны магистр ХӨСҮТ-ийн СҮЛЛ-ийн эрхлэгч Т.Оюунтуяа "Сүрьеэгийн оношилгооны өнөөгийн байдал"

ХӨСҮТ-ийн СТСА-ны хяналтын эмч Д.Мөнхжаргал "Ерөнхий боловсролын сургуульд гарч буй сүрьеэгийн дэгдэлт, цаашид авах арга хэмжээ" зэрэг 10 гаруй анхаарал татаж, асуудал дэвшүүлсэн илтгэлүүд тавигдсан юм. 

Arslan.mn

Сүрьеэгийн салбарт ажиллаж буй эмч, эмнэлгийн хүний нөөц дутагдалтай, хөдөлмөрлөх нөхцөл хүнд, сургалтын болон урамшууллын тогтолцоо бага байгааг энэ үеэр хуралд оролцож буй төлөөллүүд хэлж байлаа. 

Arslan.mnЭмч эмнэлгийн ажилтны дунд сүрьеэгийн халдварын тархалт 52,1 хувь байгаа нь өндөр хөгжилтэй улстай харьцуулахад даруй хоёр дахин өндөр байгаа аж. 

Казакстан, киргизстан зэрэг улсуудад сүрьеэгийн эмч мэргэжилтнүүд ижил түвшний эмч нарын цалингийн 190 хувь, олон эмэнд тэсвэртэй сүрьеэгийн эмч нар 220 хувиар илүү хэмжээний цалин авч сүрьеэгийн тархалтыг бууруулж чаджээ. 

Үүнтэй холбоотойгоор сүрьеэгийн эмч мэргэжилтнүүдийн цалинг 30 хувиар нэмэгдүүлэх Засгийн газрын 2017 оны 175 дугаар тогтоол батлагдаж, 10 дугаар сарын 1-ний өдрөөс эхлэн 450 гаруй эмч мэргэжилтнүүд нэмэгдэл цалин авч байна. 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an Report.mn post Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
6794