Манай хөлбөмбөгчид 199-д бичигджээ

Олон улсын хөлбөмбөгийн холбоо /FIFA/ шинэ чансаагаа өчигдөр /2017.11.23/ гаргажээ. Чансаанд дэлхийн 210 бичигдсэнээс манай улс 199-д жагслаа.

Чансааг Герман тэргүүлсэн бол Бразил, Португаль, Аргентин, Бельги улс эхний тавд багтсан байна. Герман дасгалжуулагч Майкл Вайссаар удирдуулсан Монголын шигшээ баг эдгээр өдрүүдэд энэ оны сүүлийн олон улсын тэмцээн болох “Цунами цом”-д оролцохоор бэлтгэж байна.

Шигшээ багийнхан энэ сарын 28-д Индонез улсыг зорих гэж байна. Манай баг 12.02-д Кыргызстан, 12.4-д Индонез, 12.06-д Бруней улсын багтай тоглох хуваарьтай байгаа аж.

Эх сурвалж: Gereg.mn

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an Report.mn post Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
6799