Үрчлээ арилгах 10 арга

Дасгал 1. Зориудаар инээмсэглэ. Толинд харж байгаад хацрын булчинд ачаалал мэдрэгдэх хүртэл инээмсэглээд л байгаарай. Харин уруулаа жимийсэн байна. Өдөрт хэд хэдэн удаа давтана. Энэ дасгал нь нүүрний хэлбэрийг хадгалан хацар унжихаас сэргийлнэ.

Дасгал 2. Уруулаа шомбойлгоод, нүдээ аль болох том харж нүүрнийхээ бүх булчинг чангална.

Дасгал 3. Хоолойгоо зайлах гэж байгаа юм шиг хацраа түмбийлгээд аажмаар суллах нь ам тойрсон үрчлээнээс сэргийлнэ.

Дасгал 4. Толинд харж байгаад хацраа чихрүүгээ, мөн нүд рүүгээ өргөхийг хичээ. Дараа нь уруулаа шүд рүүгээ шахна. Дасгалыг өдөр бүр 8-10 удаа хийхэд нүүрний бодисын солилцоо сайжирч булчингууд чангарна.

Дасгал 5. О үсэг хэлж байгаа юм шиг амаа ангайж булчингуудаа чангална. Дараа нь хүзүүний булчингуудаа /А үсэг хэлдэг шиг/ чангал. Тэгээд уруулаа аажуухан цорвойлгоно /У усэг хэлдэг шиг/. Өөрчлөх үед булчингуудаа суллахгүй.

Дасгал 6. Уруулаа цорвойлгох, сунгах /инээж байгаа юм шиг/дасгалыг ээлжлэн 10-20 удаа давтана. Булчин чангалж үрчлээ арилгадаг энэ дасгалыг хийхдээ ам тойрсон үрчлээ суухаас болгоомжлоорой.

Дасгал 7. Амаа жимийж, хоёр хацраа ээлжлэн хийлж түмбийлгэх дасгалыг 10-20 удаа хийнэ.

Дасгал 8. Амандаа хий дүүргэж, түүнийг аман дотуураа бөмбөг шиг эргүүлнэ. Хацар, уруулд дотор талаас нь массаж хийнэ гэсэн үг.

Дасгал 9. Дургүй хүрээд ярвайж байгаа юм шиг дээд уруулаа өргөх дасгалыг 5-8 удаа хийнэ.

Дасгал 10. Уурласан юм шиг шүдээ зууж 5 секунд барь. 3-6 удаа давтана.

Эх сурвалж: Unen.mn

ФОТО

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an Report.mn post Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
6800