Орхон аймгаас НӨАТ-ын 20 сая төгрөгийн азтан тодорлоо

Arslan.mn

НӨАТ-ийн урамшууллын систем 2015 онд нэвтэрч эхэлсэн. Өнгөрсөн хугацаанд Орхон аймгаас нийтдээ 169 хүн 20,000 –аас 20 сая төгрөг хүртэлх төгрөгийн азтан болоод байна. Тэгвэл 11 дүгээр сарын сугалааны тохирлоор Орхон аймгаас анх удаа 20 сая төгрөгийн азтан тодорлоо. Тэрээр өмнө 20,000 төгрөгийн хонжвор нэг удаа хожсон бол ийнхүү хоёр дах удаа азтан болохдоо 20 сая төгрөг хожжээ.

Мөн орхон аймгаас 4 сая төгрөгийн 1 хүн,  500,000 төгрөгийг хэд хэдэн иргэн хожлоо.

Сугалаанд хожсон иргэд Орхон аймгийн татварын хэлтэст ирж, урамшуулал авах хүсэлт, баримтаа бүртгүүлэх шаардлагатай.  Ингэснээр татварын хэлтэс татварын ерөнхий газар, татварын ерөнхий газраас сангийн яам руу материал хүргэгдэж 20 хоногийн дараа мөнгө нь иргэдийн бүртгэлтэй дансанд орно. Тиймээс бүртгэлээ баталгаажуулах шаардлагатай. Хонжворт сугалаа нь таарсан иргэд 90 хоногийн хугацаанд хонжвороо баталгаажуулах хэрэгтэй. Баталгаажуулаагүй тохиолдолд сугалааны мөнгө олгогдохгүй.

Тиймээс иргэд сардаа дор хаяж нэг удаа урамшууллын системд нэвтэрч, сугалаанд хожсон эсэхээ шалгаж харж байх шаардлагатай. Ингэснээр ААН илгээгээгүй, баримт, үнийн дүн зөрүүтэй баримтыг шалгаж, дахин оруулах, цаг тухай бүрт сугалаа хожсон эсэхээ мэдэх боломжтой юм.

Мөн үйлчилгээ авах, бараа бүтээгдэхүүн худалдан авахдаа, НӨАТ-ын баримтаа авч, сугалаандаа оролцох хэрэгтэй юм.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an Report.mn post Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
6801