“Авьяаслаг Азичууд“: Санал хураалтын дүнд Б.Шижирбат ФИНАЛД үлдлээ

"Авьяаслаг Азичууд" тэмцээний алтан баззерын эзэн Б.Шижирбат олон нийтийн санал хураалтын дүнд финалын шатанд үлдэж чаджээ.

Тэрбээр өнгөрсөн долоо хоногийн пүрэв гарагт хагас финалын шатанд бас нэгэн шинэлэг үзүүлбэрээ толилуулсан бөгөөд тухайн өдрийн 20:30 цагаас Фэйсбүүк, Гүүглээр цахим санал хураалт явуулж, ням гарагийн 23:59 цагт дууссан билээ.

Хагас финалын шатанд нийт найман оролцогчид Азийн үзэгчид саналаа өгсөн бөгөөд Монголоос оролцсон Б.Шижирбат, Филлиппиний оролцогч Нейл Рей Гарсиа Лэйнс нар финалд үлдсэн байна.

Б.Шижирбат Фэйсбүүктээ:

"Дахиад ганц удаа хөл дээрээ тогтох боломж өгсөн та бүхэндээ маш их баярлалаа. Арванхоёрдугаар сарын 7-нд финал буюу шилдэг есөн оролцогчийн эцсийн шалгаруулалт. Цаг бага байгаа ч бүхнээ гаргах болно оо" гэжээ. 

Ийнхүү тэд арванхоёрдугаар сарын 7-ны өдөр болох финалын шатанд оролцож, 100 мянган ам.долларын эзэн болоход нэг алхмаар ойртлоо.

ФОТО

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an Report.mn post Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
6802