Цонхоо онгойлгож унт

Шөнө унтлагын өрөөний хаалга юм уу цонх онгорхой байвал агаар өрөөн дотор чөлөөтэй эргэлдэх боломжтой. Энэ нь нойрны чанарыг нэмэгдэхэд хүргэнэ. Эрдэмтэд эрүүл саруул биетэй 17 оюутныг судалгаанд оролцуулаад ийм дүгнэлтэд хүрчээ. Тэд таван өдрийн туршид оюутнуудын нойрсолтыг ажигласан байна. Оролцогчид хаалттай юм уу нээлттэй хаалга, цонхтой өрөөнд унтаж байв. 

Өрөөний хэм болон чийглэгийг хэмжиж, дэрэнд нь болон гар дээр нь хөдөлгөөнийг мэдрэгч төхөөрөмжүүд байршуулжээ. Мөн мэргэжилтнүүд нүүрстөрөгчийн диоксидын агууламжийг хэмжиж байлаа. Дээр нь оюутнууд асуулга бөглөж, нойрны талаар тэмдэглэл хөтлөв. Өрөөнд нүүрстөрөгчийн хэмжээ бага байх тусам тэнд хүмүүс илүү бат бөх нойрсож, шөнө нь сэрдэггүй болохыг эрдэмтэд тогтоосон аж. 

Эх сурвалж: Wikimon.mn

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an Report.mn post Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
6817