Америкийн “www.wikihow.com” сайт ядаргаа тайлах шилдэг аргуудаас нийтэлжээ.
Зөвлөгөө №1

Унтахынхаа өмнө 1 цайны халбага зөгийн бал идэж, тогтсон цагтаа унтаж занших.
Зөвлөгөө №2

Сэрсэн даруйдаа нэг аяга хүйтэн ус уугаад хагас цаг дасгал хий.
Зөвлөгөө №3

Өдрийн хоолондоо махан бүтээгдэхүүнээс татгалзаж, нэг аяга сүү болон нэг ширхэг өндөг идэж заншаарай.
Зөвлөгөө №4

Оюуны хөдөлмөр эрхэлдэг бол фосфор агуулдаг хүнс ихээр хэрэглэ. Тухайлбал, хушга, газрын самар, буйлсын самар, сэвэг зарам, вандуй, цурхай загас /щука/.
Зөвлөгөө №5

Хэрвээ таны нүд аргаж, улайсан бол бага зэргийн загасны мах идэхийг зөвлөж байна.
Зөвлөгөө №6

Ядаргаанаас болоод таны үс унаж буй бол нимбэгтэй сармисны каша идэхийг зөвлөж байна. Долоо хоногт нэг удаа. 14 хоногийн дараа таны үс дахин унахгүй.
Зөвлөгөө №7

Усан эмчилгээ. Өглөө бүх хүйтэн шүршүүрт орвол таны ядаргаа бүрэн тайлагдах болно. Мөн бага зэргийн давс эсвэл зөгийн балтай усан ор.
Зөвлөгөө №8

Халуун сүүгээр хөлөөс өвдөг хүртэл шавших. Мөн бүтэн биеэр сүүнд орох 30 минут, гурван орой орно.

















