Энэтхэг улсад эмэгтэй боксчдын залуучуудын ДАШТ энэ сарын 19-26-нд болж өндөрлөлөө. Энэ тэмцээнд шигшээ багийн дасгалжуулагч Б.Пүрэв-Очирын удирдлага дор манай зургаан тамирчин тулалдсанаас 57 кг-ын жинд 2015 оны өсвөр үеийнхний ДАШТ-ий хүрэл медальт М.Намуун хүрэл медалийн болзол хангалаа.
Тэрбээр мөнгөн медалийн төлөө өрсөлдсөн ч эзэн орны тамирчинд ялагдаж хүрэл медалийн хүртсэн юм. Ийнхүү М.Намуун Өсвөр үе, залуучуудаас дараалан медаль хүртсэн анхны боксчин бож байгаа юм.
Монголын боксын холбоо