Хоолойтой цамц болон хоолойтой даашинзын тренд томоохон загварын тайзуудыг байлдан дагуулаад зогсохгүй саяхан болж өнгөрсөн загварын долоо хоногуудын үеэр дэлхийн нийслэл хотуудын гудамжийг эзэгнэлээ. Хоолойтой цамцыг хэрхэн пальто ба курткатай хослуулах, өмдтэй хэрхэн тохируулах, мөн ямар ээмэгтэй хослуулбал зохихыг street style оддоос суралцацгаая.