Фэнүүд нь түүнийг “нүдэн”, “ямар ч нөхцөлд унтаж чадна гэдэг бас л авьяас шүү” “хөмсөгнөөсөө л илүү нүдтэй болмоор байна” гэх мэтчилэн байнга цаашлуулаастай. Гэхдээ мань хүн энэ талаар юу гэж боддогийг доорх хэсгээс хараарай.
- Эргэж бодохоос халширмаар үетэй нүүр тулж л байсан байх. Нуулгүй ярьчихна биз дээ?
Байнга контролтой байдаг болохоор яг одоо юу ч санагдахгүй байна. Би ер нь яаж байсан юм бол оо.
- Өөрийг чинь хөтлөгчөөр ажиллаж эхлэхэд “Монгол” телевиз мундаг юм аа хөгжлийн бэрхшээлтэй, хараагүй хүн хүртэл хөтлөөд хүн бүрт эрх тэгш хандаж байна” гэж нэг хүүхдийн хэлсэн үг өндрөө авсан. Ер нь хүмүүс байнга нүдийг чинь ярихаас залхаж байгаа байх?
Би ганц л юм хэлмээр байна. Бүх залуусыг, ялангуяа 10-н жилийн хүүхдүүдийг “Чиний юу чинь ямар ч байж болно, гэхдээ давуу тал байх нь тодорхой” гэдгийг мэдээсэй гэж хүсч байна. Миний онигор нүдний давуу тал гэвэл хэний ч өмнө гөлөлздөггүй, яг хаашаа харж байгаа нь мэдэгддэггүй. Гөлөлзсөн, гүлдгэнэсэн байдалд ерөөсөө орж үзээгүй /инээв/. Угаасаа онигор учраас фокуслах шаардлагагүй маш хурц хардаг. Шууд зүрх сэтгэл рүү нь нэвт хардаг гэх үү дээ.
- Тэгвэл хамгийн гоёор тодорхойлбол?
Группээрээ зураг авахуулахад нүдээ аньсан ч okey, яг өөрийнхөөрөө.
- Таныг УИХ-ын гишүүн асан Ц.Оюунгэрэлийн хүү гэдгийг хүмүүс тэр бүр мэддэггүй. Ээж чинь ер нь элэглэлийг яаж хүлээж авдаг вэ. Тайзан дээр элдвийн юм ярьж байгаа шүү дээ. Магадгүй ээжийгээ шоглодог юм биш биз?
Шоглож ярьдаг шдээ. Ээж намайг маш дэмждэг. Миний special шоун дээр бүгдэд нь ирсэн.
- Ээжийгээ яаж элэглэсэн тухайгаа цухас сонирхуулаач?
Би ээжийнхээ нэг зүйлд дуртай. Аягүй халамжтай. Гэрээс гарах бүрт, жилийн дөрвөн улирал үл хамааран дотуур өмдөө өмссөн үү гэж асуудаг. Наадмын өмнөх өдөр ч тэгж асуусан удаа бий. Тэр нь л гоё доо.
Эх сурвалж: СОРОНЗ сэтгүүл