Монголын бүжгийн нэрт төлөөлөгч Д.Нанжидад хүндэтгэл үзүүлнэ

Arslan.mn

СУИС-ийн зөвлөх профессор, бүжигчин, бүжиг дэглээч, өв тээгч, гавьяат жүжигчин Д.Нанжидын үе үеийн шавь нар багшийнхаа  бүжгийн урлагт зүтгэсний 70 жилийн ойг өргөн дэлгэр тэмдэглэхээр бэлтгэл ажилдаа оржээ. Тодруулбал, тэд “Дунжаагийн Нанжид бүжгийн урлагт-70 жил” арга хэмжээг зохион байгуулж, энэ хүрээнд “Дунжаагийн Нанжид судлал” эрдэм шинжилгээний хурал, “Монгол бүжгийн сургалт-намба дэг зохиомж” номын нээлт, “Монгол уламжлалт бүжиг, бий биелгээний өв залгамж” VI уралдаан болон баримтат киноны нээлт, хүндэтгэлийн тоглолтыг ирэх сарын 1-4-ний өдрүүдэд зохион байгуулна.

Энэ талаар СУИС-ийн Бүжгийн урлагийн сургуулийн захирал, гавьяат жүжигчин Ч.Бат-Эрдэнэ “Д.Нанжид багшийн бүтээсэн үйлийг үгээр илэрхийлэхийн аргагүй. Бүжгийн урлагт 70 жил зүтгэхдээ Л.Мөрдоржийн хөгжим “Манай нэгдлийнхэн” дуут бүжгийн чуулбар, Д.Лувсаншаравын хөгжим “Хуримын бүжиг”, Ш.Аюушийн хөгжим “Агсал баатар” зэрэг 280 гаруй бүжиг дэглэж бүжгийн урлагийн урын санг баяжуулсан. Мөн “Эрх ишиг”, “Аягатай дөрвөл”, “Уран биелгээ” зэрэг 300 гаруй бүжигт оролцон тоглож, 40 гаруй бүжигт гоцолсон. Д.Нанжид багш Монголын уламжлалт бүжиг тэр дундаа бий биелгээг судалгааны шатанд оруулж, уран бүтээлийн арвин баялаг туршлагадаа суурилан “Д.Нанжидын монгол бүжгийн сургалт” хэмээн нэрлэдэг монгол бүжгийн өвөрмөц онцлогийг хадгалсан дэг сургалтыг бий болгосон. гэв. 

Arslan.mn

88 насыг зооглож буй Д.Нанжид багшлах хугацаандаа бүжгийн урлагт Урлагийн гавьяат зүтгэлтэн Д.Баярбаатар, Д.Энхгэрэл, гавьяат жүжигчин, доктор Д.Бэхбат, СУИС-ийн багш, доктор Ж.Эрдэнэхорол, багш, бүжиг дэглээч М.Мөнгөнцэцэг, Д.Баттөр, Т.Отгонсүрэн, Ш.Дамдинбазар, А.Хосбаяр нарын авьяаслаг шавийг төрүүлсэн нэрт сурган хүмүүжүүлэгч ба түүний хэвлүүлсэн ном, сурах бичиг, эрдэм шинжилгээний олон арван илтгэл, өгүүлэл өнөөдөр Монголын бүжгийн урлагийн сургалт, судалгааны үнэ цэнэтэй хэрэглэгдэхүүн, гарын авлага болж байгааг онцлох нь зүйтэй. Ялангуяа 2010 онд “Монголын уламжлалт бий биелгээ”-г ЮНЕСКО-гийн Яаралтай хамгаалах шаардлагатай биет бус өвийн жагсаалтад бүртгүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулсныг  шавь нар нь бахархан өгүүлсэн юм.

 

 

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an Report.mn post Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
6883