Италийн Сери А лигийн АС Милан клуб шинэ дасгалжуулагчтай боллоо. Тус клуб сүүлийн 4 жилийн хугацаанд 6 дахь дасгалжуулагчаа халж байгаа нь энэ. Багийн удирдлагууд өчигдөр ерөнхий дасгалжуулагч Винчензо Монтеллаг үүрэгт ажлаас нь чөлөөлж, оронд нь Женнаро Гаттузог томилсон байна.
Тэрбээр тоглогч ахуйдаа Улаан харуудын бүрэлдэхүүнд 1999-2012 он хүртэл тоглосон бөгөөд нийт 387 тоглолт хийсэн байдаг. Улмаар 2013 онд Швейцарийн Сион клубт тоглогч, дасгалжуулагчийн ажлыг хийж байгаад тамирчны замналаа өндөрлүүлсэн аж.
Ийнхүү Ж. Гаттузо дасгалжуулагчийн ажлаа эхлүүлсэн бөгөөд сүүлийн 5 жилийн хугацаанд Палермо, Крете, Писа, Милан Примавера зэрэг багыг удирдаж байсан аж.