
Их Британийн ханхүү Харри Америкийн жүжигчин Меган Марклтай гэрлэх талаар мэдэгдсэнийг “Би-Би-Си” телевиз уламжлав.
Хунтайж Чарльзын отгон хүү болох 33 настай Харри нь энэ сарын эхээр Америкийн 36 настай жүжигчин М.Марклтай сүй тавьсан байна. Тэднийг сүй тавьж, гэрлэхийг хатан хаан II Элизавета зөвшөөрсөн гэнэ.
Хунтайж Чарльзын отгон хүү болох 33 настай Харри нь энэ сарын эхээр Америкийн 36 настай жүжигчин М.Марклтай сүй тавьсан байна. Тэднийг сүй тавьж, гэрлэхийг хатан хаан II Элизавета зөвшөөрсөн гэнэ.

Меган Маркл бол кино урлаг болон загварын бизнест амжилттай яваа бүсгүй.Тэрбээр АНУ-ын Лос-Анжелес хотод төрсөн. Түүний эцэг нь Том Маркл Ирланд гаралтай бөгөөд телевизийн салбарын шилдэг зураглаач, 'Эмми'-гийн шагналт уран бүтээлч ажээ. Харин ээж Дория нь афроамерик гаралтай бөгөөд нийгэм, клиникийн сэтгэлзүйн чиглэлээр магистрын зэрэг хамгаалсан эрдэмтэн хүн юм.

Меган ерөнхий боловсролын сургуулиа төгсмөгцөө Калифорнийн их сургуульд элсчээ. Тус сургуульд тэрбээр 'Театрын урлаг' болон 'Олон улсын харилцаа' гэсэн хоёр мэргэжлээр сурч, төгссөн юм.
Оюутан байхдаа фотомоделиор ажиллаж байсан тэрбээр сургуулиа төгсмөгцөө олон улсын харилцааны салбарт хүчээ сорихоор шийджээ. Улмаар Меган Буэнос-Айрес дэхь АНУ-ын Элчин сайдын яаманд олон нийттэй харилцах ажлыг хариуцан ажиллах болов.