Фитнесс & Нас: 50с дээш Хөгшрөлтөөс хол, мөнхийн залуу

Arslan.mn

50 нас хүрэхээсээ 5-10 жилийн өмнөөс фитнессээр хичээллэж эхэлвэл биеийн тамирын үр шимийг бүрэн хэмжээгээр ойлгож мэдрэх болно. Тавь гарсан хойноо ч гэсэн фитнессээр хичээллэхэд оройтохгүй. Хэдэн сарын туршид тогтмол хичээллэхэд л ялгаа нь мэдрэгдээд ирнэ.
Эрүүл зүрх судасны систем
Зүрх судсаа хамгаалах хамгийн найдвартай арга бол аэробикийн төрлийн дасгал (гүйх, хурдан алхах, дугуй унах) юм. Энэ төрлийн дасгалд долоо хоногт 2000-3500 калори зарцуулснаар цусан дахь холестрины хэмжээ болон цусны даралтаа тогтворжуулж чадна.
Урт насална
Биеийн тамирын анагаах ухаанд “хүчилтөрөгчийн дээд хэрэглээ” (ХДХ) гэсэн ойлголт бий. Энэ бол хүний бие организм хэр их хэмжээний хүчилтөрөгчийг ашиглаж чадаж байгааг харуулдаг үзүүлэлт юм. Уг үзүүлэлт өндөр байх тусам хүний амьдралын нас уртасдаг гэж Стэйнфордын их сургуулийн эрдэмтэд үзэж байна. 20-25 наснаас хойш энэ үзүүлэлт буурч эхэлдэг гэдгийг мартаж болохгүй. Эрэгтэй хүнд 0,5 мл /мин/ кг, эмэгтэй хүнд 0,3 нэгжээр буурч байдаг. ХДХ 1 мл-ээр буурахад тухайн хүн дараагийн 10-н жилийг үзэхгүй байх магадлал нэмэгдээд ирнэ гэсэн үг. Тэгвэл аэробикийн дасгал сарын хугацаанд л энэ үзүүлэлтийг зогсоож чаддаг. 42 мл /мин/ кг-с дээш үзүүлэлт бүхий ХДХ-тэй хүмүүс бараг өвдөггүй, биеийн жин хэвийн, зүрх нь эрүүл бөгөөд хавдрын ямар нэгэн өвчлөлгүй байдаг гэдгийг эрдэмтэд батлаад байгаа билээ. Тэгээд ч биеийн тамираар хичээллэдэг хүмүүс ямар ч ачааллыг даах чадвартай байдаг. Өөрөөр хэлбэл, эрүүл амьдарч, урт насалъя гэвэл долоо хоногт багадаа гэхэд 180 минутыг спортод зориулах шаардлагатай. 65 гарсан хойно ч гэсэн хүний биед хөдөлгөөн маш хэрэгтэй гэдгийг эмч бүр танд хэлэх болов уу…

ТАНД ТОХИРОХ ПРОГРАМ
Юу хэрэгтэй вэ?
Үе мөч, зүрхэнд ачаалал өгөхгүй дасгал. Гүйх, үсрэх зэрэг огцом хөдөлгөөнөөс татгалз
Хичээлийн хуваарь
Долоо хоногт 3-5 удаа 30-40 минут

Фитнессийн төрөл:

  • Алхах
  • Сэлэх
  • Морь унах
  • Йог, пилатес
  • Дугуй унах
  • Гольф
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an Report.mn post Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
6906