Гоё бие, дур булаам, сайхан арьстай, үргэлж залуу харагддаг Туркийн дуучин эмэгтэй энэ жил 70 насныхаа ойг тэмдэглэжээ.
Тэрээр идэвхитэй аж төрөх ёсыг сахиж, зөв хооллож, спортын танхимд тогтмол хичээллэдэгнь миний нууц гэж ярих дуртай гэнэ. Түүнчилэн детоксын аргачлал, арьсны эрүүл мэнд болон үсний гоо сайхны аминдэмүүд Айшед тусладаг байна.
Тэрээр өөрийн хооллолтонд үргэлж анхааралтай ханддаг гэж ярьдаг байна. Түүний хамгийн дуртай хоолны нэг нь загасны мах гэнэ.
Дуучныг нийгмийн сүлжээнд 400 мянга гаруй хүн дагадаг байна.
"Ганцхан хооллолт болон спортын хүчинд Айше бие галбираа ингэж хадгалж чаддаг гэдэгт итгэхэд үнэхээр хэцүү. Залуу хэвээр байхад нь гоо сайхны мэс засалч тусладаг, гэрэл зургуудаа сайтар засч янзалдаг байж таараа"хэмээн түүнийг шүтэн бишрэгчид таамагладаг байна.
Гэсэн ч дуучин насныхаа тухай бодох сөхөөгүй яваа бололтой. Саяхан Айше ээж болох бодолтой байгаагаа мэдэгджээ. "Миний эрүүл мэнд үргэлж сайн байсан, ингэхэд маань эрүүл аж төрөх ёсбайнга тус болж ирсэн" гэжээ.
Элдэв болгоомжлол байгаа хэдий ч, үр суулгуулснаар хүүхэд төрүүлсэн Энэтхэгийн далан настай эмэгтэйн үлгэр дууриалд дуучин урамшдаг байна.