Монголбанк “төрц” алтыг дэлхийн зах зээлийн ханшаас өндөр үнээр худалдан авдаг

Arslan.mn

Эрдэнэсийн сангийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн  5 дахь заалтыг үндэслэн Монголбанк байгалийн тогтоц буюу төрц хэлбэртэй алтыг 400 граммаас дээш жинтэй эсвэл онцгой сонин хэлбэр дүрстэй олдсон тохиолдолд жин харгалзахгүйгээр худалдан авдаг.

Монголбанкинд тушаагдаж байгаа  алтны  дийлэнх нь сорьцолсон алт байдаг ч “төрц” алт цөөн хувийг эзэлж иржээ. Тиймээс аж ахуйн нэгж, иргэдийг энэ талын мэдээллээр хангаж,  олдсон “төрц” алтаа зах зээлийн ханшаас доогуур үнэлж, албан бусаар арилжаалахгүй байхад нь анхаарч байна. Үүний  тулд Монголбанк зөвхөн сорьцолсон алт бус байгалийн өвөрмөц хэлбэр дүрсээр бусад эрдэс баялагийн элементүүдийг шингээн биежсэн “төрц” алтны худалдан авалтыг идэвхжүүлж, Монгол Улсын Эрдэнэсийн санг аривжуулахад алт олборлогчдын оролцоог нэмэгдүүлэх зорилго тавин ажиллаж байна. Алт олборлогчид “төрц” алт олборлосон тохиолдол бүрт Лондонгийн үнэт металлын биржийн тухайн өдрийн ханшаас 10 хувиар илүү үнээр Монголбанкинд худалдах бүрэн боломжтой.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an Report.mn post Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
6970