Samsung electronics” компани “t-mobile”-тай хамтран 5g сүлжээг туршина

“Samsung Electronics” компани АНУ-ын үүрэн холбооны “T-Mobile” компанитай хамтран утасгүй интернэтийн 5G сүлжээг туршихаар болсон байна. “T-Mobile US”-ийн зөвшөөрөл авсан 28 ГГц-ийн зурваст 4G интернэтийн дараагийн технологи 5G-ийг турших юм байна. Эхний туршилтууд энэ онд эхлэх бол илүү нарийвчилсан туршилтуудыг 2017 оны эхээр зохион байгуулна гэж компаниуд мэдэгдлээ. Энэ оны долдугаар сард АНУ-ын Засгийн газар 5G технологийн хөгжүүлэлтийг эхлүүлэх санаачилга гаргасан юм. Нийт 400 сая ам.долларын хөрөнгө оруулалт татаж байгаа энэхүү төсөлд “T-Mobile” болон “Samsung Electronics” компаниуд аль аль нь оролцож байгаа юм.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an Report.mn post Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
702