А.Уянга “ASIA INTERNATIONAL SUPER MODEL”-ын ерөнхий шүүгчээр уригджээ

Arslan.mn

Азийн Загварын Олимп гэгдэх “Silk Road fashion week” буюу “Торгоны замын загварын долоо хоног” 12 сарын 6-10 өдрүүдэд “Asia International Super Model” тэмцээний хамтаар Хятад улсын том хотуудын нэг болох үзэсгэлэнт Чунчин хотод зохион байгуулагдах гэж байна.“Silk Road fashion week”-т MIMA (Mongolian international Model Association)Silk Road замын улсуудыг дахин нэгтгэж байгаагаараа ихээхэн онцлогтой. Алдарт Парис, Милан, Лондон, Нью-Иорк, Хонгконг, Токио, Берлин, International Fashion Week Organizing Committee -тай хамтын ажиллагааны хүрээнд Монгол улсаа төлөөлөн оролцох гэж байна.

Arslan.mn

Silk Road fashion week нь “НЭГ БҮС, НЭГ ЗАМ” хөтөлбөрийн хүрээнд эртний торгоны замыг дахин сэргээж орчин үеийн торгоны замыг “загварын чиг хандлагаар” торгоны Шанхай хотуудын загварын долоо хоногуудыг бодвол тухайн бүс нутгийн нэршлээр бус субьектив шинжтэй нэршлээр загварын ертөнцөд мэндэлж байгаагаараа давуу талтай юм. Цаашдаа “Silk Road fashion week”-ийг “Нэг бүс,Нэг зам” хөтөлбөрийг дайран өнгөрч буй улс бүр хүсэлт гарган зохион байгуулах боломжтойгоороо олон улсын загварын aкулуудын анхаарлыг  ихээр татаж байна.
“Silk Road fashion week”-т  дэлхийн алдартай дизайнерууд ирж оролцохоос гадна Хятад улсын муж бүрээс шалгаран ирсэн эрэгтэй, эмэгтэй моделиуд 12 сарын 3-10 өдрүүдэд “Asia International Super Model” тэмцээнд дэлхийн олон улсын моделиудтай финалын шатанд хамт өрсөлдөнө.

Arslan.mn
Харин манай улсаас Торгоны зам загварын долоо хоногт оролцохоор  MIMA (Монголын олон улсын моделийн холбоо)-ны тэргүүн А. Уянга, ерөнхий нарийн бичгийн дарга Д.Мөнхтулга, эрэгтэй, эмэгтэй хоёр модель,  дизайнер Ариуна Сүри, Монголын Bloomberg TV, Fashion channel зэрэг нийт 10 гаруй хүний  бүрэлдэхүүнтэй баг хамт олон бэлэн болжээ.
Мөн зохион байгуулагч болох Азийн Моделийн холбооноос тусгайлан урилгаар “Азийн Олон Улсын Супер Модел” шалгаруулах тэмцээний ерөнхий шүүгчээр “Монголын Олон Улсын Моделийн холбоо”-ны тэргүүн А.Уянгыг урьсан явдал нь  Монгол улсыг загварын ертөнцөд ихээр үнэлж байгааг харуулж байгааг илтгэж байна. MIMA-ын тэргүүн А. Уянгын тухай товч танилцуулахад тэрээр үеийхэн дундаа боловсролтой нэгэн юм. Орос, Хятад, Солонгос улсад суралцаж эрдмийн зэрэг хамгаалснаас гадна Хүмүүнлэгийн Их сургуулийн Бизнесийн удирдлагын Докторант бөгөөд төгсөх курс юм. Англи,Орос, Хятад, Солонгос хэлээр чөлөөтэй ярихаас гадна  My Stage олон улсын боловсролын төвийн My Stage Mongolia төвийн захирлаар ажиллаж байна. Мөн тэрээр 2012 оны “Мисс Монголиа” гоо бүсгүй шалгаруулах тэмцээний “Дэд Мисс”, “Мисс Оюунлаг”,“Miss Asia Pacific International” тэмцээний “Нөхөрсөг мисс” юм. Монголын сквош теннисний анхны улсын аварга, мөн анх удаа улсаа төлөөлөн сквош теннисний залуучуудын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд амжилттай оролцоод ирсэн гэх мэт маш олон салбарт амжилттай яваа бүсгүй юм.

Mонгол улс энэ удаагийн “Silk Road fashion week”-т оролцсоноор Хятад улсын загварын зах зээлд Монгол улсын загварын чансааг таниулж, дэлхийн загварын ертөнц дэхь Mонголын рейтинг нэг алхам урагшлуулах боломжтой. Мөн ирээдүйд энэхүү загварын долоо хоногийг Монгол улсад зохион байгуулж дэлхийн загварын шилдгүүдийг нэг дор хуран цуглуулж монголын хувцас загварын хөгжлийн чиг хандлагыг дэлхийд таниулах асар том боломж байна.

 

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an Report.mn post Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
7083