
Японы сумо бөхийн холбооноос зодог тайлсан 70 дахь Их аварга /Ёкозүна/ Харүмафүжи Д.Бямбадоржид ямар нэг шийтгэл оноохгүй гэж мэдэгдлээ.
Харүмафүжи намрын тойргийн барилдааны үеэр маэгашира Таканоиваг зодсон хэрэгт буруутгагдан, шалгагдаж байсан ч хийсэн хэргийнхээ хариуцлагыг үүрэн, зодог тайлсан юм. Сумо бөхийн холбооны тусгай комиссоос хэргийг шалгаж дуусаагүй ч тус комиссын гишүүн Огүра ояката “Холбооноос шийтгэл оноохгүй. Харүмафүжи, “Ёкозүна цолтон” зодог тайлахдаа авдаг мөнгө, шагналаа дүрмийн дагуу авна” гэж сэтгүүлчдэд мэдэгдсэн байна.
















