Кристина Агилера нууцаар гэрлэжээ

Америкийн дуучин Кристина Агилера Мэтт Ратлертай нууцаар гэрлэсэн байна. Тэд удтал үерхсний эцэст ийнхүү хуримаа хийхээр шийджээ. Зарим нэг эх сурвалжууд тэдний хуримын ёслол алдартнууд хамтдаа амарч байсан Венецид болсон гэдгийг өгүүлэв. 

36 настай дуучин бүсгүй, 32 настай продюссер эрийн үерхэл дөрвөн жил үргэлжилсэн юм. Энэ хугацаанд тэд Саммер Рэйн гэдэг охинтой болсон ч хуримаа хийхгүй байсан билээ. Тэгвэл тэд Венецид хамтдаа амарч байхдаа ийнхүү гэрлэх шийдвэрээ гаргасан байна. 

Тэд гондола завин дээр хуримаа хийсэн гэнэ шүү. Өөр хэн ч дэргэд нь байгаагүй аж. Бие биедээ үнэнч байх андгай тангаргаа өгөх үеэр дуучин эмэгтэйн сэтгэл хөдлөөд мэлмэртэл уйлжээ. Удахгүй тэд хуримын ёслолоо Калифорнид нижгэр хийх сурагтай. 

Эх сурвалж: Wikimon.mn

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an Report.mn post Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
7195