Хүн бүр өөрийн гэсэн амьдралын байр суурьтай байх хэрэгтэй. Зарим хүн хүүхдийг амьдралын баяр баясгалан гэж байхад хэсэг нь тэднийг дарамт гэж үздэг. Зарим хүн тавьсан зорилгодоо хүрэхийн тулд ээж болохоос сайн дураараа татгалздаг. Тэгвэл зарим хүн үргүйдлийн улмаас удам хүүхэдтэй болж чаддаггүй. Хүүхэдгүй амьдрахыг илүүд үздэг оддын тухай бид өгүүлэх болно.
Патрисия Каас
Францын жүжигчин, дуучин энэ эмэгтэй олон тооны эрчүүдтэй нэр холбогдож байсан ч одоо болтол хүүхэдгүй яваа юм. Өдгөө 49 настай Патрисия Каас өнөр өтгөн гэр бүлд өсчээ. Олон хүүхэдтэй айлын бага охин. Тэрбээр хэзээ ч хүүхэдтэй болохыг хүсээгүй бөгөөд эр нөхөртэй болвол хүүхэд үрчилж авна гэж ярьдаг билээ.
Кайли Миноуг
Австралийн шавилхан биетэй дуучин, жүжигчин, ая зохиогч Миноуг 48 настай ч ээж болоогүй нэгэн. Хорт хавдар өвчинтэй тэмцээд ялалт байгуулсан тэрбээр уран бүтээлдээ үнэнч яваа билээ. Тэрбээр ээж болох хүслийг төрүүлсэн тийм хүнтэй учраагүй яваа гэж хэлдэг.
Рене Зеллвегер
Брижит Жонсын дүрийг бүтээж алдаршсан жүжигчин Рене Зеллвегер ээж болохоос айдаг нэгэн. Тэрбээр жүжигчний мэргэжлийг юун түрүүнд тавьсан юм. Рене хүүхэд үрчилж авахаар төлөвлөж байсан ч энэ алхмыг хийж зүрхлээгүй билээ.
Женнифер Энистон
Америкийн нэрт жүжигчин, секс бэлгэдэл тэрбээр ээж болж чадаагүй. Брэд Питтэй гэр бүл байхдаа хоёр ч удаа үр зулбасан билээ.
Кэмерон Диаз
Энэ жүжигчин бүсгүй амьдралдаа маш олон найз залуутай байсан ч ээж болох асуудалд тун ч болгоомжтой ханддаг юм. Тэрбээр өөрийн одоогийн амьдралд сэтгэл хангалуун явдаг. Хүүхэд аз жаргалын үндэс гэдэгтэй санал нийлдэггүй.
Эх сурвалж: Wikimon.mn