Өөртөө зориулах цагийг ИНГЭЖ гарга

Arslan.mn

Амьдралаа зохицуулж чадахгүй байгаа юм шиг санагдах үе ямар байдаг билээ. Зүгээр нэг муухайтай жишихээргүй, муухайгийн муухай мэдрэмж төрдөг. Энэ үед сэтгэл санаагаар унахын оронд эмх замбараагүй амьдралаа цэгцлээрэй. Сүүлийн үед бид олон төрлийн ажилд дарагдах болсон. Гэхдээ энэ нь тийм ч муу зүйл биш гэнэ шүү. Чикагогийн их сургуулиас хийсэн судалгаагаар хүн завгүй байхдаа аз жаргалтай байдаг гэнэ. Эрдэмтдийн хэлж байгаагаар хүмүүс цагаа зохицуулж чаддаггүйгээсээ болж бухимддаг байна. Өөртөө хэрхэн цаг зав гаргах талаар мэргэжилтнүүдээс тодруулахад тэд ингэж хэллээ.

Зурагт үзэхээ багасга

Хэрэв чи телевизийн олон ангит цуврал үзээд эхэлсэн бол цагийн марафонд орлоо л гэсэн үг. Гэхдээ бид бүгдээрээ л үе үе ингэдэг шүү дээ. Хааяа нэг үзэлгүй яахав. Харин зурагт үзэх чинь бусад хамаг цагийг чинь барж эхэлбэл өдөрт ганцхан кино л үз. Ингэснээр чи зуршилдаа хэт автахгүй болно.

Е­mail­ээ шалгахаа азна

е­mail­ээ зогсоо зайгүй шалгах нь ажлын дайсан. Өдөрт тодорхой цаг гарган, зөвхөн тэр үедээ л шалгаж занш. Дэлгэцэн дээрх шинэ е­mail ирсний дохиогоо унтраагаад, оронд нь 30 минут тутамд дуугардаг болгочих. Ингэснээрээ чи ажлаа 30 минут тутамд багтаан амжуулж сурна.

Хайлт хийх шинэ дүрэм гарга

Бүсгүйчүүдийн цагийг хамгийн их бардаг зүйл юу вэ? Ухаан мэдрэлгүй интернэтээр сэлгүүцэх. Бидний ихэнх нь гэртээ, эсвэл ажил дээрээ байхдаа ямар нэгэн зүйл хайх гэж байгаад өөр юманд сатаарч бараг 10­15 минутыг интернет ертөнцөд дэмий зарцуулчихдаг. Мэдээж хэрэг огт интернэтэд орохгүй байна гэж юу байхав. Гэхдээ өөртөө хязгаар тогтоож сур.

Гоо сайхандаа үрдэг цагаас багасга

Нэг минут, 30 секунд гээд л нэмэгдсээр байгаад нэг л мэдэхэд замбараагаа алддаг. Цагаа хэмнэхийн тулд… Хөл, бикини, суганыхаа үсийг өдөр бүр хусч байхаар сард нэг удаа wax­дуулчих! Шилэн,торгон, эсвэл гелэн хумс хийлгэчих. Хуурахгүй, арилахгүй бараг сар болно. Косметикныхаа уутанд байгаа өдөр тутам хэрэглэдэггүй юмнуудаа гаргаад тавьчих. Дараагийн удаа уутан доторхио уудалж өдрийг барах шаардлагаггүй болно.

2 минутын дүрмийг дага

Хийх ёстой ажил чинь хоёр минутаас бага хугацаанд амжуулчихаар бол тэр дор нь хий. Жишээ нь, “хурал хэзээ болох вэ?” гэж хамт ажилладаг хүнээсээ асуух гэж толгойгоо гашилган суух хэрэггүй шүү дээ. Илүү урт хугацааны асуудлуудыг цаасан дээр тэмдэглээд, нүдэнд ил харагдах газар тавь. Дараа нь шийдвэрлэхэд чинь амар болно.

Хий өнгөрүүлдэг цагаа ашигла

Итгэнэ үү, байна уу, өөрөө л мэд. Гэхдээ чамлахааргүй их цагийг бид юу ч хийлгүй өнгөрөөдөг. Жишээлбэл, ажил руугаа явах замд эсвэл фитнесст гүйлтийн зам дээр өнгөрүүлдэг мөчүүд. Тэгвэл энэ цагаа харилцаандаа зарцуулаарай. Хамт ажилладаг хүнтэйгээ шинэ төслийн талаар ярих эсвэл фитнесст найзтайгаа орж хуучлах гэх мэт.

Өөртөө оргох боломж олго

Бид өөрсдөдөө цагийн хязгаар тогтоодоггүй учраас олонхи маань шөнө орой болтол ажлаа хийж суудаг. Хэдэн цагт харих ёстойгоо тодорхойлж чадвал түүндээ багтаан ажлаа амжуулж чаддаг. Дараах аргыг хэрэглээд үзээрэй. Сайн найзтайгаа долоо хоногийн хэдэн өдөр тураах төвд хичээллэхээр тогт. Ажлаа тарангуут явахаар тохир. Хэрэв чи амжиж явж чадахгүй бол найздаа 5000 төгрөг төлнө. Тогтоосон цаг, хамт ажиллагчийн дарамт чамайг үр дүнтэй байхад тусална.

Яншаа яриаг зогсоож сур

Мэдээж хэн ч найзууддаа хайртай. Гэхдээ найз чинь нэг асуудлын талаар зогсохоо мэдэхгүй гомдоллоод байвал бидний нэг өдөр утгагүй өнгөрнө. Тэгэхээр тэр яриаг нь нэг удаа сонсоод л, харамсаж байгаагаа хэлж, дараагийн асуудал руугаа ор. “Пөөх, хэцүүхэн л юм болж дээ. Миний хэрэг байвал надад хэлээрэй. Гэхдээ чи өөрөө шийдвэрлэчихнэ гэдэгт би итгэлтэй байна,”гэж хэлэхэд тийм хэцүү гэж үү?

Муу талаа илрүүл

Хоолны тэмдэглэл хөтлөх нь юу идэж байгаагаа харахад маш их хэрэгтэй байдаг. Үүнтэй адил өдрийн турш юу хийснээ тэмдэглэх нь хаана, ямар зүйлд цагаа үрээд байгааг харахад чинь тусална. Энэ тийм ч сэтгэл хөдөлгөмөөр зүйл биш гэдгийг мэдэж байна л даа. Гэхдээ ингэж байж л ажлаа амжуулах болно. Утас, эсвэл дэвтэр дээрээ тэмдэглэл хийгээрэй. Ямар зүйлд цаг алдаад байгаагаа мэдсэн байхад зохицуулахад амархан шүү дээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an Report.mn post Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
7204