Засгийн газрынхаа хатуу хэмнэлтийн бодлогыг грекчүүд эсэргүүцэн, өчигдөр буюу пүрэв гаригт бүх нийтээрээ 24 цаг ажил хаяв. Хөдөлмөрийн бүх нийтийн холбоо, Иргэний албан хаагчдын дэд захиргаа гэсэн төрийн албан хаагчдын ҮЭ-ийн хоёр том нэгдэл ажил хаялтад нэгджээ. Үүнтэй холбогдуулан метро, трамвай, галт тэрэгний болон хөлөг онгоцны хөдөлгөөн зогслоо. Ажил хаялтад эмч, багш, санхүүгийн салбарын ажилтнууд болон татварын байцаагчид оролцжээ.
Грекчүүд хэмнэлтийн бодлогыг эсэргүүцэн жагсав
Мэдээнд өгөх таны үнэлгээ?






723