Ерөнхийлөгч Х.Баттулга 2018 оны улсын төсвийг “Хэт үрэлгэн байна” гэж үзээд хэсэгчлэн хориг тавьсан албан бичгээ өчигдөр УИХ-ын дарга М.Энхболдод илгээсэн.
Хориг тавьсантай холбогдуулан өчигдөр үдээс хойш УИХ дахь МАН-ын бүлэг хуралдаж, Ерөнхийлөгчийн хоригийг хүлээн авах боломжгүй гэж үзжээ.
Энэ асуудлыг УИХ-ын байнгын хороогоор хэлэлцэж, УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар эцэслэн шийдвэрлэх юм.
МАН-ын бүлэг Ерөнхийлөгчийн хоригийг хүлээн авах боломжгүй гэж үзжээ
Мэдээнд өгөх таны үнэлгээ?






7241