Ипотекийн зээлд 24.8 тэрбум төгрөгийн санхүүжилт гаргажээ

Өнгөрөгч 11 дүгээр сард 371 зээлдэгч шинээр ипотекийн зээлд хамрагдсан хэмээн Төвбанкнаас мэдээллээ.

Arslan.mn
Тухайн сард Монголбанк болон Засгийн газар хамтран  24.8 тэрбум төгрөгийн ипотекийн зээлийн санхүүжилт гаргажээ. Тодруулбал Монголбанкнаас 237 зээлдэгчийн 15.9 тэрбум төгрөгийн эх үүсвэрийг шийдсэн бол Засгийн газраас 132 зээлдэгчийн 8.9 тэрбум төгрөгийн эх үүсвэрийг  олгосон байна.

Зах зээл дээрх нэг өрөө шинэ орон сууцны дундаж үнэ  тухайн сард 51 сая төгрөг, хоёр өрөө байр 71 сая төгрөг байжээ. Харин 3-4 өрөө байрны үнэ 95-116 сая төгрөгийн хооронд хэлбэлзэж байв.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an Report.mn post Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
7302