1. Хэзээ ч сэтгэлээ илчлээгүй байж өөр хүнтэй үерхэх үед нь уйлж сууж үзээгүй бол;
2. Хэн нэгэн хүн мэндлэх үед хариу мэндлэн, ярьж ярьж байгаад дараа нь “Энэ чинь хэн билээ” гэж бодож байгаагүй бол;
3. Word дээр юм шивж шивж шивж шивж, яг дуусахын даваан дээр гацаж эсвэл унтарч байгаагүй бол;
4. Дөрвөн мөрт эсвэл уянгалаг пост бичээд өөрийгөө зохиолч болох чадвартай юм байна гэж хэсэгхэн ч гэсэн бодож байгаагүй бол;
5. Хэн нэгэнтэй харилцсан чатаа скрийншот хийж, бусад руу явуулж байгаагүй бол;
6. Жаахан хүүхэдтэй ичих ч үгүй барьцаж, муудалцаж, юм булаацалдаж үзээгүй бол;
7. 21 нас хүрээгүй байж том хүн шиг харагдах гэж хичээж байгаад дэлгүүр орж үзээгүй бол;
8. Аз жаргалтай сууж байгаад гэнэтхэн хэдэн жилийн өмнөх ичмээр үгээ санан, нүүрээ дарж сууж байгаагүй бол;
9. “Би ёстой Солонгос драма, дуунд дургүй” гэж хэлсэн ч нууцхан солонгос драма үзэж, k-pop сонсдогоо бусдаас нууж үзээгүй бол;
10. Ээжийнхээ өгч явуулсан мөнгөний хариултыг шамшигдуулж үзээгүй бол;
…ТА ҮНЭХЭЭР ХОВОР ХҮН ЮМ.
Ийм ховор найзууддаа харуулж, ховорхон заяаг нь магтаарай.
source: ub.life