Тэмдэг, тэмдэглэгээ ашиглан хүүхдийнхээ унших чадварыг нэмэгдүүлээрэй

Arslan.mn

Боловсролын байгууллагын нэгдсэн мэдээллийн Network.mn сайтаас эцэг эхчүүддээ зориулан өдөр тутамдаа хүүхэдтэйгээ хамт юу хийж болох талаар цуврал зөвлөмжүүдийг бэлтгэн хүргэж байгаа билээ. 

Сургууль руугаа явах замд, дэлгүүр орох замд, замын хажууд гээд бидний эргэн тойронд маш олон тэмдэг, тэмдэглэгээ байдаг. Гадуур явж байхдаа тэмдэг, тэмдэглэгээ харвал ямар өнгөтэй байна, юу гэж бичсэн гэх зэргээр хамт яваа хүндээ тайлбарлаж өгөөрэй. 

Хүүхэдтэйгээ гадуур явж байхдаа урьд нь харж байгаагүй тэмдэг, тэмдэглэгээтэй таардаг уу?. Энэ сард өдөр тутам хардаг тэмдэг тэмдэглэгээтэй сайн танилцаарай. 

Ач холбогдол: 

  1. Үгийн баялаг нэмэгдэж, өөрийгөө чөлөөтэй илэрхийлж сурна. 

  2. Хэлбэр, дүрс, тоо, хэмжээг мэддэг болно. 

  3. Өдөр тутамдаа унших чадвараа сайжруулна

  4. Өдөр тутмын энгийн үйл ажиллагааг суралцах болгон хувиргана.  

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an Report.mn post Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
7360