Өтгөн хатсан үед хэрхэх вэ?

Хэрвээ таны өтгөн хатаад байвал тосон туулга хэрэглэхийг зөвлөж байна. 

Алхам №1

Таны өтгөн гарахгүй 3-7 хоносон бол заавал эмчид үзүүлээрэй.

Алхам №2

Хурдан хугацаанд өтгөн хаталтыг зогсоохыг хүсч буй бол  тосон туулга хэрэглээрэй. Энэхүү туулгыг жирэмсэн эхчүүд хэрэглэх хориотой.

Алхам №3

Гэдэс базалж өвдсөн ч таны өтгөн гарахгүй бол таны өтгөн хатсан гэсэн үг. Өтгөн хаталтаас болж хүний толгой их өвддөг. Тиймээс та тосон туулга хэрэглэхээсээ өмнө их хэмжээний шингэн уугаарай. Бүлээн буцалсан ус уух нь хамгийн зөв.

Алхам №4

Тосон туулга худалдан авахаар төлөвлөж байгаа бол үйлдвэрлэсэн он, сарыг сайн хараарай. Мөн эмчээс зөвлөгөө аваарай.

Алхам №5

Өтгөн тань 2-3 өдөр гараагүй бол нэг халбага тосон туулга уух. Хэрвээ 3-5 хоног бол хоёр халбага, долоогоос дээш хоносон бол 50 граммыг уугаарай.

Алхам №6

Тосон туулга уугаад хоёр цагийн дараа таны өтгөн гарах болно.

Алхам №7

Туулга хэтрүүлэн уух хориотой. Зааврын дагуу хэрэглээрэй. Таны эрүүл мэндэд сөргөөр нөлөөлж болзошгүй.

Алхам №8

Эрүүл хүн өдөрт хоёр удаа өтгөнөө гаргах ёстой. Хэрвээ та гурван хоног өтгөнөө гаргаагүй бол таны эрүүл мэндэд аюул учирсан гэсэн үг.

Алхам №9

Тосон туулгыг олон хоногоор хэрэглэх аюултай.

Алхам №10

Тосон туулга ууснаас 1-2 цагийн турш хоол, хүнс идэхгүй байх.

Эх сурвалж: Shuud.mn

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an Report.mn post Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
7364