Бан Ги Мүн Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөж магадгүй

Эх орныхоо хөгжил дэвшлийн тусын тулд би өөрийгөө  бүрэн зориулахад бэлэн байна гэж НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мүн мягмар гарагт хэлжээ. Түүний энэ үг нь ирэх онд болох Өмнөд Солонгосын ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөж магадгүй гэсэн үг  гэж шинжээчид дүгнэж байна.

“НҮБ-ыг удирдах 10 жилийн хугацаанд миний сурсан, харсан, мэдэрсэн бүх зүйл БНСУ-ыг хөгжүүлэхэд тус нэмэр болно гэдэгт би итгэлтэй байна. Би энэ улс орныхоо төлөө өөрийгөө зориулах болно” гэж Бан Ги Мүн мягмар гарагт Нью-Йорк хотод  Өмнөд Солонгосын сэтгүүлчидтэй уулзах үеэрээ хэлжээ.

Өмнө нь БНСУ-ын Гадаад хэргийн сайдаар ажиллаж байсан тэрбээр ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөх эсэхээ яг тодорхой хэлээгүй байна. Ажиглагчдын үзэж байгаагаар, тэрбээр энэ оны эцсээр НҮБ-ын тэргүүний албан тушаалаа өгснийхөө дараа улстөрд орж магадгүй аж. Тэрбээр 2007 оноос хойш НҮБ-ыг удирдаж байгаа юм.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an Report.mn post Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
742