Тохой, өвдөг өнгөө алдаж, хуурайших нь элбэг. Америкийн “www.wikihow.com” сайт тохойны өнгө алдсан үед хэрхэн арчлах талаар зөвлөгөөг нийтэлжээ. Зөвлөгөөгөө хүлээн авна уу?
Алхам №1
Ихэнх хүмүүс тохой эсвэл өвдгөө тийм ч их арчилдаггүй. Тиймээс эдгээр хэсгийн арьс өнгөө алдаж, хуурайших нь элбэг. Хэрвээ таны тохойны арьс өнгөө алдаж, хуурайшсан бол нимбэг хэрэглээрэй. Нимбэгээ голоор нь хэрч. Дараа нь тохойгоо нугалаад нимбэгээ сайтар үр. 2-3 минутын дараа тохойгоо угаагаарай.
Алхам №2
Нунтаг перц дээр бага зэргийг өтгөрүүлсэн цөцгийн тос хийгээд сайтар хутгаарай. Дараа нь өнгөө алдсан тохой дээрээ түрхээд сайтар иллэг хий. Хагас цагийн дараа гараа зөөлөн чийгтэй алчуураар арч.
Алхам №3
Хүнсний сода дээр бага зэргийн ус хийгээд сайтар хутга. Дараа нь тохой дээрээ түрхээд яг л гуужуулагч шиг сайтар үрэх хэрэгтэй. Та үр дүнг нь шууд л харах болно.
Алхам №4
Нимбэгний шүүс дээр бага зэргийн ус хийгээд ус сайн даадаг алчууранд шүүсээ шингээ. алчуураа тохойндоо жин тавих хэрэгтэй.
Алхам №5
Тийм ч хатуу биш бас зөөлхөн биш бие угаагчаар тохойгоо сайтар үрж угаа.
Алхам №6
Усанд орсоныхоо дараа тохойндоо тэжээлийн тос түрхээрэй.
Алхам №7
Мөн гадуур гарахдаа та чийгшүүлэгчээ тохойныхоо арьс руу цацах хэрэгтэй. Тохойноос гадна эдгээр аргын тусламжтай та өвдгөө арчлах бүрэн боломжтой гэдгийг сануулъя.